Тавтай морилно уу!

Явган аялал

2017-01-31, 14:44

АЯНЧИН МОНГОЛ МИНИЙ ӨВӨГ

Төрж өссөн улс орноосоо гадагшаа гарч нүд тайлна гэдэг өөр ертөнцийн өнгө аяс, сонин адал явдал билээ. Хойшоо явна гэхээр Орос, баруун руу явна гэхээр Герман улс, урагшаа явна гэхээр Эрээн эсвэл Бээжин л санаанд буудаг байсан цаг саяхан мэт санагдана. Харин одоо монголчууд хаа сайгүй л аялах хүсэлтэй болж, энэ хүсэл нь ч мөрөөдөл биш амьдралд өнгө, туршлага, адал явдал нэмэх нэгэн арга хэлбэр , нөгөө бодлын алжаал тайлж нүдээ баясгах боломж бүхий амралтын нэг хэлбэр болж эхэллээ.” аялалын тэмдэглэлээс

Суусан цэцнээс

Явсан тэнэг дээр гэдэг нь хүн явж сууж,  газар орон үзэж, хүнтэй танилцах тусмаа өөрийгөө нээж байдаг боломж байгааг хэлсэн үг.

Мянга сонсохоор

Нэг үз гэсэн үг ч байдаг. Мянга сонсоод үзэх боломжгүй байсан үе саяхан, гэвч дэлхийн улс түмэн олон, олон он жилүүдийн турш мэдэхгүйгээ мэдэх гэсэн сонирхолдоо хөтлөгдөн хэрэн хэссээр хавтгай дэлхийг бөөрөнхий гэдгийг, олон хэлийн хүмүүс өөр өөрийн ёс заншил, ахуйгаар амьдарч буйг нүдээр үзэн баясаж,  өнөөгийн даярчлалын үүдийг татсан билээ.

Аялал жуулчлал гэхээр гадаад орны иргэд л хийдэг зүйл гэж ойлгодог байлаа. Нэр нэршил нь хэлэгдэж заншигдаагүй болохоос монголчууд бидний үүх түүхийг сөхөн харвал жин тээх, малаа оторлох,  хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөөндөө сэлгэн буухдаа тэмээндээ гэр бараагаа ачаалаад,  морио унан малаа туугаад нүүдэллэдэг, нүүдэл айсуй нүүдлийг идээ будаагаа барин тосдог, адтай бадарчингийн хөгтэй паянг сонсон баясдаг өөрөөр хэлбэл нүүдлийн соёл иргэншилдээ  аялахуйн ухаан нь шингэж, тэр нь ахуй амьдрал, зан заншилд нь эрхэмлэх зүйл нь болсон ард түмэн.

Үгэнд нь ухаан шингэсэн

Үйлэнд нь амьдралын ур багтсан ийм л өвөг дээдсийн үр удам билээ, бид.

 

Д. Пүрэвдорж

Илгээх | 19 хүн уншсан | Бичсэн: puujee

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

АЯНЧИН МОНГОЛ МИНИЙ ӨВӨГ

“Төрж өссөн улс орноосоо гадагшаа гарч нүд тайлна гэдэг өөр ертөнцийн өнгө аяс, сонин адал я...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 1738 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax